ABOUT THE BUTCHER

CLIFFE ARRAND
Founder
Итали гаралтай ээж болон Англи гаралтай аавтайгаа Америк улсын далайн эрэгдэх зүүн мужид өсөж торнисон Клифф олон орны хоолны соёлд багаасаа уусаж өссөн бөгөөд шинэхэн орц, классик амтанд хамгийн дуртай.
Өөрийн Рөүзвүүд рестораныхаа Зочдод хамгийн сайн махаар үйлчлэх хүсэлд хөтлөгдөн эрэлд гарсан болов ч өөрийн хүссэн чанар, стандарт, ангиллыг олоогүй. Бүчери махны дэлгүүр нь түүний өндөр шаардлагын хэрэгцээнээс төрсөн бөгөөд нээсэн цагаасаа хойш Улаанбаатар хотод Европ ангиллын махны давлагааг үүсгэсээр ирсэн.
Тэрбээр Сүүлийн 10 жилийн дотор Рөүзвүүд группийг Улаанбаатар хотын нэр хүнд бүхий тэргүүлэгч үйлчилгээний байгууллага болгож чадсан бөгөөд түүний хариуцлагатай тариаланчид, бэлтгэн нийлүүлэгчдийг ямагт дэмжиж ажилладаг байдал нь ихээр нөлөө үзүүлсэн юм.
Клифф нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн рестораны мэргэжилтэн, ерөнхий тогооч, чадварлаг мах ангилагч, нарийн боовны технологич юм. Түүнийг аль нэг бизнесийнхаа гал тогоонд зааж сургаж шинэ жор туршиж байхыг харах нь элбэг.